
“A sound” хамтлагийнхан есдүгээр сарын 14,15-нд ээлжит бие даасан тоглолтоо тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. Тэд Соёлын төв өргөөнд тоглох бөгөөд тэд симфони найрал хөгжимчидтэй хамтрах аж. Тоглолтод тус хамтлагийнхан хит дуунуудаасаа сонордуулахаас гадна шинээр бүтээж буй хэд хэдэн дуугаа толилуулах юм байна. Мөн бусад уран бүтээлчтэй хамтарсан дуунуудаа ч дуулахаар төлөвлөсөн гэнэ. Хөгжим, техник, тайзны гэрэлтүүлгийг өмнөх тоглолтуудаас чанарын өндөр түвшинд хийхээр зэхэж буй. Одоохондоо тэд тоглолтынхоо нэрийг оноогоогүй гэнэ.