
Монголын шилдэг гитарчдын нэг Өөжгий ирэх арваннэгдүгээр сарын 1,2-ны өдөр бие даасан тоглолтоо толилуурахаар болжээ. Тэрээр зохиосон дуунууд болон тоглосон зарим гитар солонуудаараа бүрэн хэмжээний 100% амьд тоглолт хийхээр шийдлээ гэдгээ өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Тоглолтод Өөжгийгийн зохиосон "Хайрын бурхан", "Чи минь", "Дурлаж бичсэн шүлэг", "Хайртай гэхээсээ өмнө", "Чамайг санахдаа" зэрэг дуунууд дуулагдахаас гадна гитарын шилдэг ая эгшиглэх юм байна. Тэрээр тоглолтынхоо нэрийг одоогоор тодорхойлоогүй бөгөөд нэр өгөх талаар фэнүүдийнхээ саналыг авч эхэлжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)