
Монгол хүүхдүүдийн оюуныг 50 жилийн турш тэтгэж, эрдэм номтой, хичээл зүтгэлтэй сайн сурагч болоход нөлөөлсөн “Норовын намтар” зохиолоос сэдэвлэсэн жүжгийг Улсын драмын эрдмийн театрын найруулагч Ч.Түвшин хийхээр болжээ. Тэрбээр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Д.Содномдоржийн 1957 онд бичсэн найраглалаас сэдэвлэн хоёр жилийн өмнө жүжгийн зохиолоо бичжээ. Одоогоор жүжгийн бэлтгэл ажил ид өрнөж байгаа бөгөөд ирэх сарын 3-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ. Дэвтэр, харандаа, бал, үзгийг гол дүрээ болгодог "Норовын намтар” энэ удаа өргөн бүрэлдэхүүнтэй болжээ. Тодруулбал, жүжигт Норовын аав, ээж, ах, дүү, найз нөхдийн дүр нэмэгдэх гэнэ. Монголын анхны үндэсний хүүхдийн жүжиг болон амилах “Норовын намтар”- ын гол дүрд залуу жүжигчин А.Чингүүн тоглох юм.
24tsag.mn