
Сагсан бөмбөгийн спорт сонирхогч болон хичээллэгсдийн тоог нэмэгдүүлж, шилдэг баг, тамирчин бүрдүүлэх зорилготой "Summer league" энэ сарын 17-нд эхэлнэ. “SBL Хасын хүлгүүд" клубээс зохион байгуулах энэ тэмцээн аравдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд оролцох баг бүр 500 мянган төгрөгийн хураамж төлөх бөгөөд дээд лигт тоглосон тамирчдыг оролцуулахгүй гэнэ. Тэмцээний шилдгүүдийг цом, мөнгөн шагналаар урамшуулж, шилдэг тоглогч, дасгалжуулагчийг тодруулдаг юм.
24tsag.mn