
Монголын регбигийн холбооны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулах "Регби фестиваль-2013” тэмцээн энэ сарын 17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нь. Тус тэмцээнд Английн Оксфордын их сургуулийн Хертфорд коллежийн баг хүрэлцэн ирж байгаагаараа онцлог юм. “Регби фестиваль-2013" тэмцээн нь Монгол Улсад шинэ тутам эрчимтэй хөгжиж байгаа энэхүү спортыг сурталчлах, Монголын спорт сонирхогчдод таниулах зорилготойгоор хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тэмцээний эхний өдөр Монголын их, дээд сургуулиудын төлөөлөл болох БХИС-ийн нэрэмжит баг Хертфордын коллежийн регбичдийн эсрэг талбайд гарна. БХИС-ийн нэрэмжит багийн тамирчид Монголын үндэсний олимпийн хорооны бейсболын талбайд бэлтгэлээ хийж байгаа ажээ. Харин тэмцээний хоёр дахь цуврал нь энэ сарын 21-нд болох бөгөөд хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон зуны олимпийн наадмын төрөлд багтсан “Рөгби 7” төрлөөр Монголын регбигийн холбооны харъяа дөрвөн клуб мөн Хертфорд коллежийн “Регби 7”-ийн баг оролцон аваргаа тодруулах аж.
24tsag.mn