
Энэ сар гарснаас хойш ноцтой зам тээврийн хэрэг осол хэд хэд гарлаа Тухайбал: өчигдөр шөнө СХД-ийн нутаг Баянхошууны Хөтөл орчим "Т.Приус" маркийн авто машин онхолдож хоёр хүн нас барж нэг хүн хүнд гэмтэн Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байна. Нас барсан 2 хүний хувьд-20-25 орчим насны залуучууд байсан байна. Тухайн хэрэг осол гарахад нөлөөлсөн шалтгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хурд хэтрүүлжээ. Мөн хамгаалах бүсээ зүүгээгүйгээс нас барсан хоёр хүн нь авто машины цонхоор шидэгдсэн байжээ
Д.Ундрах /24tsag.mn/