
Маргааш Монгол Улсын Филармониын танхимд Хөөмийчдийн дунд зохиогдох Япон дууны I уралдаан болох гэж байна. Уралдаанд нийт 30 хөөмийч оролцож, “Хойд нутгийн хавар" болон өөрсдийн сонгосон нэг япон дуу, нийт 2 дууны хамтаар хөөмийлж үзүүлэх гэнэ. Тус уралдааны ерөнхий зохион байгуулагчаар ”Эндо Минорү дуу хөгжмийг хөгжүүлэх сан" болон Монгол Улсын Филармони, Морин Хуурыг дэмжих Цэндийн Батчулуун" сан ажиллаж байгаа ажээ.
24tsag.mn