
Унгарын нийслэл Будапешт хотноо туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд 100 орны 835 тамирчин ганцаарчилсан, багийн, хүнд, хөнгөн сэлэмний төрлүүдэд өрсөлдөж байгаа. Тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй бүтэн баг оролцож ерөнхий дасгалжуулагчаар Д.Ганбаатар, дасгалжуулагч Д.Баянбайгаль нар ажиллаж байгаа юм. Эмэгтэй хүнд сэлэмний төрөлд Б.Цолмон, илд сэлэмний төрөлд Ю.Ариунзаяа, эрэгтэй хүн сэлэмний төрөлд Б.Баттөмөр нар тус бүр нэг хожсон ба дараагийн шатандаа хожигджээ. Эрэгтэй хүнд сэлэмний төрөлд Б.Батхүү гурван ялалт байгуулж хэсгээсээ гарчээ.