
Америкийн зураач Сюзан Фокс “Миний Монгол” уран зургийн үзэсгэлэнгийн нээлтээ маргааш 16.00 цагт Монголын Үндэсний музейд хийнэ. Сюзан Фокс нь 2012 онд Улаанбаатар хотод уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан юм байна. Тэрбээр дэлхийн хамгийн тансаг байгалиар аялах дуртай нэгэн бөгөөд сюрреалист уран бүтээлчид дунд чамгүй нэр хүндтэй нэгэн аж. Зураач Сюзан Фоксын үзэсгэлэнд говь нутгийн байгаль, мал аж ахуй, зэрлэг ан араатанг тосон будгаар буулгасан уран зургууд тавигдах юм.
24tsag.mn