
Өнгөрсөн шөнө ЗЦГ-ын Жижүүрийн шуурхай удирдлага зохицуулалтын төв дээр 290 дуудлага хүлээн авснаас ХАБАЖЭГХ- 23 гарснаас 1 хүн нас барж 26 хүн хүнд, хөнгөн гэмтсэн, зам тээврийн осол -15 бүртгэгдсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол хэрэг 9 бүртгэгдсэн байна. Өчигдөр БГД-ийн нутаг бичилийн арын замд "Х.грейс" маркийн авто машины жолооч Б.Бат-өлзий нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарлаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй нэмэгдэж байна. Иймд архи согтууруулах ундааы зүйл хэрэглэсэн бол та тээврийн хэрэгсэл жолоодоохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/