
Өчигдөр буюу лхагва гаригт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1514 мэдээлэл ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнээс 41-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Уг хоногт нийслэлд хүний амь хөнөөсөн хэрэг нэг, хулгай 11, залилан нэг, танхайн долоон хэрэг гарчээ. Мөн зам тээврийн хэрэг 23, осол 15 бүртгэгдэж, 26 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/