
Спорт машин сонирхогчдын “М77” клубээс санаачлан энэ сарын 17-нд “Авто тюнинг" шоу зохион байгуулахаар болжээ. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл шоунд Монголын хамгийн шилдэг спорт загварын 50 машин оролцох юм. 200 гаруй машинаас шилэгдсэн эдгээр төмөр хүлгээс үзэгчдийн саналаар шилдгийг нь тодруулах гэнэ. Шоу бямба гаригийн 11.00-19.00 цагт “Мишээл экспо" төвд болох ба гэр бүлээрээ үзэх боломжийг бүрдүүлснээрээ онцдлгогтой юм.
24tsag.mn