
“Шилмэл загвар" агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Моngolian beauty" тэмцээн энэ сарын 30-нд болно. Богд хааны ордон музейд гурав дахь удаагаа болох тэмцээнд 70 орчим бүсгүй бүртгүүлсэн бөгөөд тэдгээрээс шалгарсан шипдэг 15-20 модель гала тоглолтод оролцох аж. Тэд тайзны алхаа, харилцааны соёл, гэрэл зураг авахуулах чадвар, хэлний мэдлэг, авьяасаараа өрсөлдөхөөс гадна сайн үйлсийн ажил зохиож, шинэ санаа дэвшүүлсэн илтгэл тавих юм байна. Тэмцээний шилдэг таван оролцогч олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхтэй болно. “Моngolian beauty”-ийн ялагч БНХАУ-д болох “Аsian super model"- д оролцох эрх гардах бол удаах байрын эзэн “Мiss eart"-ийг зорих аж.
24tsag.mn