
Америкийн шоу бизнест Монголынхоо нэрийг гаргаж яваа Б.Уянга хэмээх авьяаслаг охины талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Москвад төрж, Швейцарьт өссөн тэрээр Бостон хотод үндэсний вокал болон орчин үеийн поп, Р&В урсгалаар мэргэшин уран бүтээлээ хийж байгаа юм. Дуучин, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч тэрээр алдарт "Berklee" коллежийг дүүргэжээ. Түүний уран бүтээл эрс, тэс хоёр өөр урсгалыг нэгтгэснээрээ онцлогтой. Б.Уянгын өвөрмөц хоолой нь уртын дуунаас поп руу амархан шилжиж чадах аж. Тэрээр одоо “Song for a new world" хэмээх олон улсын хамтарсан уран бүтээл дээр ажиллаж байна. Б.Уянга удахгүй “Ciber city” нэртэй анхны бие даасан цомгоо гаргах ажиллаж байгаа гэнэ.
24tsag.mn