
Унгарын Будапешт хотод туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд манай улс анх удаа бүтэн багаар оролцож байгаа юм. Манай тамирчдаас хувийн төрөлд хүнд сэлмээр өрсөлдсөн Э.Орхон, Б.Баттөмөр, Б.Гэрэлмаа нар нэг ч ялалт авч чадалгүй 4:5-аар хожигдсон байна. Харин хөнгөн сэлмээр Б.Цолмон, илд сэлмээр Ю.Ариунзаяа, хүнд сэлмээр Б.Баттөмөр нар тус бүр нэг ялалт байгуулж, дараагийн тулаандаа хожигджээ. Тэгвэл Б.Батхүү хэсэгтээ гурван ялалт байгуулснаар дараагийн шатанд шапгарч үлдэв. Ингэснээр манай улсын туялзуур сэлэмний тамирчин анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд шалгарсан тохиолдол болов. Манай сэлэмчид өчигдөр дугаар шилжих мөчид багийн төрөлд анх удаа өрсөлдсөн юм.
24tsag.mn