
Өчигдөр үерийн улмаас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд Улиастайд үерийн далан сэтэрч айлууд үерт автах гэж байгаа талаар НОБГ-т дуудлага иржээ. Энэ дагуу Баянзүрх дүүргийн аврах анги очиж ажиллаж, зам засварын машины тусламжтай далангийн сэтэрхийг битүүлж, тэнд байсан айлуудыг үерт автахаас сэргийлж ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/