
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачууртын "Монгол шилтгээн"-ийн урд байрлах голын ус савнаасаа хальж хашаатай тулж ирсэн байна гэх дуудлага НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн аврах ангийг очиход "Монгол шилтгээн" болоод тэр хавийн айл, зуслангийн хашааруу голын ус тулж иртлээ үерлэсэн байжээ. Хэрэв хашаа голын усанд автсан бол маш их хохирол учрах байсныг онцгой байдлын алба хаагчид онцолж байна. Гэвч тэд яаралтай арга хэмжээ авч голын усыг соруулах, зайлуулах замаар аюулгүй болгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)