
Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу гоц халдварт өвчин болох тарваган тахлыг нэвтрүүлэхгүй байхын тулд ЭМЯ, ЗЦГ, МХЕГ, НОБГ, ЦЕГ пост ажиллуулсан байгаа. Мөн модны хулгайн замуудаар тарвага орж ирэх магадлалтай учир нэмэлт хөдөлгөөнт постууд ажиллаж байгаа аж. Тэгвэл Нийслэлийн онцгой байдал энэ бүгд дээр хяналт тавих үүргийг авсан юм байна. Тиймээс энэ сарын 1-нд бүх постуудаар хяналт шалгалт хэр явагдаж байгаа талаар газар дээр нь үзлэг шалгалт хийгээд холбогдох хүмүүст мэргэжлийн заавар зөвлөгөө өгөөд ирчээ Тэгвэл өчигдөр дахин бүх постуудаар шалгалт явуулжээ. Шалгалтаар ямар ч зөрчил гараагүй талаар
НОБГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Г.Сэдэдсүрэн хэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/