
11:00 цагаас Хан-Уул дүүргийн 8-р хороон дээр ХОГ хаягдал хийдэг НОГООН уутыг гэр хорооллын иргэдэд анх удаагаа тараах гэж байна.
11.00 цагт Өнөөдөр Уул уурхайн сайд Ганхуяг УУЯ-нд мэдээлэл хийнэ
12.30 цагт МҮОХ-нд "Наньжин 2013" Азийн хүүхдийн спортын хоёрдугаар наадамд оролцох Монголын багийг үдэн гаргах ёслолын ажиллагаа болно. Уг наадамд спортын 10 төрлөөр 87 тамирчин оролцох юм.
14.00 цагтБНСУ-ын Инчеон хотын дарга Сун Ён Гил Олимпик Хаусд зочилж, ирэх жил болох Азийн наадмын талаар ярилцах болно.
08.30 цагт Налайх- Агуйтын хөтөл чиглэлийн 24,1 км авто замын шинэчлэлтийн ажлыг газар дээр нь хүйтэн аргаар дахин боловсруулах технологиор хийх үзүүлэх сургуулийн арга хэмжээ Налайхын замаас багануур салдаг уулзварын эхлэлийн цэг дээр зохион байгуулагдана.
Монголын Мобио эмнэлэг болон БНСУ-ын Сөүл хотын Клиник лаборатори хамтран зохион байгуулж буй "Лабораторийн шинжилгээний арга ажиллагааны шинэчлэл" сэдэвт лекц семинар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 09:00-18:00 цагийн хооронд болох гэж байна.
Энэхүү семинарт БНСУ-аас урилгаар эрдэмтэн докторууд хүрэлцэн ирж Нийгэмд тулгамдаж буй өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээний талаар лекц уншина.
Холбоо барих: 9811-2980, 98002981, 98002982