
"Сод монгол" группийн Ерөнхий захирал Ц.Анандбазарын хүү 17 настай Ц нь уржигдар 23 цагийн үед бусдын гарт амиа алдсан аймшигт хэргийн талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "гэмт хэрэгтэнг газар дээр нь баривчилсан. Хэргийг шалгаж байна" гэв. Хэргийг тодруулбал, Ц.Анандбазарын хүү Ц нь тухайн үед Бага тэнгэрийн аманд тав, зургаан хүний хамт байсан бөгөөд хоорондоо наймаа хийн улмаар үнэ тохиролцоогүйгээс маргалдсан аж. Ингээд хамт явсан залуусийн нэг нь Ц-гийн цээж болон хэвлийн тус газар нь хутгалж, амийг нь егүүтгэсэн байна. Ямартаа ч хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (69)