
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “R&B Pop” нэртэй 11 дэх цомгийн баяр болгож unplugged тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр энэ сарын 17-нд Зайсангийн “Bella Vesta” хотхонд байрлах
“RioGrandeLounge”-д "Bold unplugged night" нэртэй амьд тоглолтоо
хийхээр болжээ. Харин энэ VIP тоглолтыг 40 хүн л үзэх бөгөөд тасалбар нь 200 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
Д.Болдын шинэ цомогт дуучин Хулантай хамтран дуулсан "Би дурламаар байна" нэртэй дуу багтжээ. Энэ дууны клипний зураг авалт аль хэдийн эхэлсэн, удахгүй үзэгчидэд хүрэх юм байна.
Сэтгэгдэл (5)