
Лениний музейн өмчлөлтэй холбоотой шүүх хурал удаан үргэлжилж байгаа билээ. Анхан шатны шүүхээс уг музейг төрийн өмч гэсэн дүгнэсэн ч МАН-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Харин Нийслэлийн шүүхээс Лениний музейн барилга нь төрийн өмч гэдгийг дахин баталсан хариу гаргасан байна. Хэрэв МАН-ын зүгээс шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдахгүй бол АНУ-аас авчирсан үлэг гүрвэлүүдийг тэнд байрлуулах юм.
Одоогоор үлэг гүрвэлийн олдворуудыг түр байранд байлгаж байгаа ч Лениний музейн шүүх хурал үүгээр дуусвал удахгүй Үлэг гүрвэлийн музейтэй болохоор төлөвлөж байна.
Сэтгэгдэл (3)