ӨМӨЗО-ы найм дахь удаагийн Үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадам Шилийн гол хотод өчигдөр эхэлжээ. Уг спортын наадамд бөх барилдах, морь уралдах, сур харвах, шатар тоглох зэрэг нийт 13 төрлийн тэмцээн зохиогдох юм байна. Мөн ням гарагт өндөрлөх энэ наадмын үеэр урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу болох юм. ӨМӨЗО-ы найм дахь удаагийн Үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадмыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас санаачлан хийж, ӨМӨЗО-ы Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, ӨМӨЗО-ы спортын товчоо болон Шилийн гол аймгийн захиргаанаас зохион байгуулж байна. урьдчилсан байдлаар Шилийн голд болж буй энэ наадамд 5000 гаруй хүн оролцоно гэж тооцжээ.




















































Сэтгэгдэл (1)