
Энэ наадмаас манай баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медальтай ирсэн бөгөөд медаль хүртсэн амжилтаараа 36-р байранд орсон байна. Үүнд чөлөөт бөхийн 96 кг-ийн жинд Д.Баасандорж мөнгөн медаль хүртсэн бол жудогийн 66 кг-ийн жинд Б.Мөнх-Оргил, 73 кг-ийн жинд Б.Наваанжамц, эмэгтэй 57 кг-ийн жинд Г.Лхагвасүрэн нар хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Дифлимп нь дөрвөн жилд нэг удаа зохиогддог бөгөөд энэ жил Болгарын Софи хотноо болж 67 улс орон оролцсон юм. Ийнхүү тамирчид Дифлимпэд оролцож эхэлснээсээ хойш түүхэндээ хамгийн олон медаль хүртэж мөн дээрээс нь анхны эмэгтэй медальтантай болсон аж. Манай тамирчид Дифлимпэд оролцож эхэлснээсээ хойш нийт нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртээд байна.
Жудогийн 57 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Г.Лхагвасүрэн: Монголоос анхны эмэгтэй медаль хүртсэн тамирчин болсондоо баяртай байна
-Энэ спортоос хэдэн жил хичээллэж байна вэ?-Би найман жилийн өмнөөс жудоргоор хичээллэж эхэлсэн. 2009 оны сонсголгүй иргэдийн Тайванийн олимпод оролцож тавдугаар байранд орсон. Өнгөрсөн жилүүдэд идэвхтэй бэлтгэл сургуулилт хийж энэ тэмцээнд оролцоод Монголоос анхны эмэгтэй медаль хүртсэн тамирчин болсондоо баяртай байна.
-Медаль хүртэнэ гэсэн зорилгодоо хүрлээ. Үүндээ хэр итгэлтэй байсан бэ?
-Медаль хүртэнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Цаашдаа бэлтгэл сайн хийж илүү амжилт үзүүлнэ. Намайг дэмжсэн нутгийн хамт олон болон багш нартаа талархал илэрхийлье.
А.Наран