
Хятад Үндэсний “Байгаль”, “Хүн” зүргийн орчин үеийн шилдэг зураачдын бүтээл ийнхүү Монгол оронд дэлгэгдэн тавигдаж буйгаараа анхдагч энэхүү үзэсгэлэнг ССАЖЯ-ны сайд Ц. Оюунгэрэл болон Дүрслэх Урлагийн Бүтээл Цуглуулагчдын Үндэсний нийгэмлэгийн тэргүүн П.Цэгмид нар зохион байгуулж байгаа болно.
Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид нь, Хятад үндэсний уран зургийн уламжлалт техникийг өөрсдийн өвөрмөц арга барилтай хослуулан өвөрмөц өнгө төрх үүсгэн Хятадын орчин үеийн үндэсний уран зургийн төлөөлөл болж байна. Үзэсгэлэн ирэх мягмар гараг хүртэл үргэлжилнэ.