
Өнөөдөр ОХУ-ын Москва хотод эхэлж буй хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид оролцож байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэй марафон болох бөгөөд энэ төрөлд оролцох
ОУХМ Л.Отгонбаяр оролцох юм. Мөн эрэгтэй марафоны төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин ОУХМ Б.Сэр-Од өрсөлдөхөөр бэлдээд байна.
Энэ тэмцээнд 206 орны шилдэг тамирчид оролцох бөгөөд ОУХМ Л.Отгонбаярын хувьд 1500 м, 5000 м, 10000 м, хагас марафон, бүтэн марафон болон 100 км-т нийтдээ улсын рекордыг 15 удаа шинэчлэн тогтоогоод байгаа билээ.