Солирын бороо гэж юу вэ? “Swift-Tuttle” сүүлт од хэмээн нэрлэгдсэн биетийг 1862 онд Левис Свифт хэмээх эрдэмтэн анх удаа олж харсан байдаг. Үүний дараа 1992 онд сүүлт од дэлхийд дахин ойртож ирэх үед нь Японы одон оронч Цурухико Каучи хоёр дахь удаагийн нээлтийг хийжээ. Энэхүү сүүлт одыг явж өнгөрсөн зам дагуу хоосон орон зайн хуйлралт үүсч, түүнд татагдсан олон сая том, жижиг огторгуйн биетүүд цугларан бөөгнөрч үүлэнцэр үүсгэдэг байна. Үүнийг солирын урсгал хэмээдэг аж. Жил бүр манай дэлхий өөрийнхөө тойрог замаар эргэх үеэр тэдэнтэй ойртох бөгөөд дэлхийн татах хүчинд автагдсан молирууд атмосферт орж ирэн шатаж, солир буюу галт бөмбөлөг болон унаж ирдэг ажээ. Тэдний ихэнх нь замдаа шатаж дуусч замхардаг бол том хэмжээтэй молирууд шатаж дуусалгүйгээр дэлхий дээр унасан байдаг. Мөн зарим металл ихтэй молирууд шатаж унах үедээ хатуу төлвөөсөө шингэн төлөвт шилжин, газарт буухдаа царцан эргээд хатуу төлөвтөө шилждэг байна.
АНУ-д солирын бороо орох ховор үеийг хальсанд буулгасан гайхалтай зургуудыг хүргэж байна.

2012 оны 8 сарын 13. АНУ-ын Ореган мужийн Кратер нуурын орчимд.

2012 оны 8-р сар. Калифорн мужийн Big Bear нуур.

2012 оны 8-р сар. Конзас мужийн Вкита.

2010 оны 8-р сар. Арканзас мужийн Озарк.

2010 оны 8-р сар. Индиана мужийн Элбэрфельд.

2010 он. Юта мужийн Кэннонвилле.

2010 он. Ореган мужийн Портланд.

2010 он. Индиана мужийн Хаубстадт.

2012 он. Арканзас мужийн Озарк.

2010 оны 8-р сар. Нью Жерси мужийн Белмар.