
Монголын хип хоп урлагийн нэгэн том төлөөлөл болсон бүлэглэл бол яах аргагүй “Click Click Boom” билээ. Тус бүлэглэл нь 2006 онд анх байгуулагдсан бөгөөд Gee, Desant, Nomad, Зөгий, КА, Хуягаа, Амараа зэрэг реппэрч багтдаг. Байгуулагдсан цагаасаа өөр өөрсдийн стиль, жанраар уран бүтээлээ туурвиж ирсэн тус бүлгийн бүлгийн залуус 2009 онд “Үл хөдлөх хөрөнгө” нэртэй анхны цомгоо гаргаж, бие даасан тоглолтоо хийж байв. Тэгвэл "Click Click Boom” бүлэглэлийн залуус хоёр дахь бие даасан цомгоо удахгүй гаргахаар болжээ. Тэдний шинээр гарах “Нүүдэл” цомогт багтсан уран бүтээлүүд нийгмийн байдлыг ил тод харуулах гэнэ.
24tsag.mn