
Болгарын нийслэл Софи хотноо болох залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид хилийн дээс алхав. Өнөөдөр эхэлж, таван өдөр үргэлжлэх уг тэмцээн бөхийн гурван төрлөөр болох юм. Дэлхийн аваргад манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд өрсөлдөнө. Уг тэмцээнд 1993-1995 онд төрсөн 18-20 насны залуу бөхчүүд эрэгтэйчүүдийн 50,55,60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жинд хүч үзэх юм. Жин тус бүрийн алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжпөл, 5-10 дугаар байр эзэлсэн бөхчүүдэд өргөмжлөл олгох гэнэ.
24tsag.mn