
Лондонгийн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Ням-Очир аав болжээ. Өнгөрсөн шөнө түүний гэргий ОУХМ П.Лхамдэгд амаржиж, хосууд хүүтэй болсон байна. Одоогоор эх хүү хоёрын биеийн байдал сайн байгаа бөгөөд маргааш эмнэлэгээс гарах аж. Их спортын залуу хосууддаа аав ээж болсонд нь баяр хүргэе.