
Виктор Робертович Цой нь олон талын авъяастай нэгэн байсан бөгөөд тэрээр1990 он наймдугаар сарын 15-нд 28-хан насандаа автомашины ослоор таалал төгссөн юм. Шүтэн бишрэгчид нь түүнийг одоог хүртэл дурсан санаж энэ өдөр түүний дурсгалд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулсаар иржээ. “Кино” хамтлаг нь зөвлөлтийн рок хамтлагуудаас хамгийн шилдэг нь байсан бөгөөд амжилтанд хүрсэн анхны цомог нь “45″ хэмээх цомог юм.