
Энэ сарын 07-ны буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Хөгжим бүжгийн коллежийн замын урд байрладаг “Michelle” ресторан, зочид буудлын дөрөвдүгээр давхраас хүн унаж, бэртсэн гэх дуудлага ГССЗҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт иржээ. Улмаар оройн 23.00 цагийн үед дуудлага ирсэн ба түргэнийхэн очиход хохирогч бүсгүй ухаангүй, маш хүнд гэмтсэн, ихээхэн цус алдалттай байсныг гэрчүүд мэдээлж байна. Энэ хэрэгт холбоотой байж болзошгүй солонгосын хоёр иргэнийг тухайн үед саатуулсан ч суллан явуулжээ. Ямартаа ч талгийгаач бүсгүйн ар гэрийнхэн Чингисийн талбайд зул өргөх ёслол ирэх бямба гарагт зохион байгуулахаар болсныг эх сурвалж мэдээллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)