
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл маргааш шүүх хурал нь болох юм байна. “Татвар”-ын гэх тодотголтой Ч.Гансүхийн хэрэгт түүний хүү Г.Ганзул, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, түүний эхнэр, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарыг холбогдон шалгаж байгаа юм. Мөн хүү Г.Ганзулыг нь тусгаарлан шалгаж байгаа билээ.
Д.Ундрах /24tsag.mn/