
Виктор Робертович Цой нь олон талын авъяастай нэгэн байсан бөгөөд тэрээр 1990 он наймдугаар сарын 15-нд 28-хан насандаа автомашины ослоор таалал төгссөн юм. Жил бүрийн энэ өдөр буюу түүний нас барсан өдрийг Орос болон хуучин ЗХУ-ын томоохон хотуудад тэмдэглэн түүнд хүндэтгэл үзүүлсээр иржээ.
Тухайлбал өнөөдөр Украин улсын Киев хотноо түүнд зориулсан дурсгалын хана босгох гэж байна. Виктор Цой агсны шүтэн бишрэгчид энэ самбарт дурссан үг, шүлэг зэргийг бичиж үлдээгээд зогсохгүй Украины алдартай хөгжимчид, дуучид, тамирчид, загварын ертөнц болон киноны одод, улстөрчид очиж “Кино” хамтлагийн дуунуудаас дуулах гэнэ.