
Өнөөдөр “МахМаll” худалдааны төвийн таван давхарт байрлах 976 галерейд “Төвөргөөн чимээ" уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Уран бүтээлийн ээлжит үзэсгэлэнгээ гаргаж буй Б.Отгонтүвдэн нь ОХУ-ын Санкт Петербург хотын И.Репиний уран зургийн академийг төгссөн бөгөөд тус сургуульдаа багшилдаг юм байна. Тэрээр үзэсгэлэндээ 30 гаруй бүтээлээ дэлгэн тавих юм. Түүний дөрвөн метрийн өндөр, хоёр метрийн урттай казах түмний үндэсний наадгай "Көк пар” буюу тупам булаалдахыг харуулсан зураг нь Орост төдийгүй олон улсад алдаршжээ. Түүний үзэсгэлэн ирэх сарын 5- ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
24tsag.mn