
Энэ сарын 17-ны билэгт сайн өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Мэдрэхүй 2” нэртэй гэрэл зургийн өдөрлөг болох гэж байна. Энэхүү өдөрлөгт гэрэл зураг сонирхогч гадаад болон дотоодын уран бүтээлчид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах ажээ. Хүрэлцэн ирсэн зочдод зориулж залуу дуучин Ноби уран бүтээлээ өргөх бол үндэсний бүжгийн “Номад” хамтлагийн гишүүн Анунаран өөрийн бүтээлээс сонирхуулах гэнэ.
24tsag.mn