
“Никитон” хамтлагийн гитарчин, Д.Өлзий-Орших буюу Өөжгий ирэх арваннэгдүгээр сарын 1-н, 2-ны өдрүүдэд тоглолтоо хийх болсноо зарласан. Энэ үеэр зууны манлай дуучин Б.Сарантуяагийн “Хайрын бурхан”, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Чи минь” “Номин талст”-ын “Дурлаж бичсэн шүлэг” тэргүүтэй түүний зохиосон үе үеийн хит дуунууд эгшиглэнэ. Мөн тэрбээр тоглолтын бэлтгэлийн хажуугаар “Номин талст” хамтлагийн шинэ цомгийг продюсерлэж буй гэнэ. Тэгвэл Номин талстын шинэ цомог бэлэн болчихоод хэвлэлтэд явуулах л үлдээд байгаа. Цомог жааз, поп стилийн есөн дуутай. “A-Sound” хамтлагийн басс гитарчин Мөнх-Эрдэнэ, ая зохиогч Ганг ихэнх аяыг нь хийсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/