
Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино гуравхан хоногийн дараа нээлтээ хийх юм байна. Киноны гол дүрүүдэд “Шинэ үе” продакшины жүжигчин Г.Ундармаа, “Х ТҮЦ” продакшины жүжигчин А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн нар тоглосон байна. Мөн жүжигчин Т.Билгүүн, Н.Ялалт, Т.Баатархүү, П.Эрдэнэзаан, Д.Түвшинтөр, Ц.Ганзориг, Ц.Ганбаяр, Ш.Жавхлан, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа нарын чадварлаг уран бүтээлчид оролцсон байна. Мөн кино зохиолч А.Миеэгомбо, ерөнхий оператор, эвлүүлэгчээр Ц.Золжаргал, дууны оператор найруулагчаар Г.Хишигбүрэн, продюссерээр нь жүжигчин Г.Ундармаа нар ажиллажээ.
24tsag.mn