
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “R&B Pop” нэртэй 11 дэх цомгийн баяр болгож unplugged тоглолтоо хийх гэж байна. Өнөөдөр тэрбээр “Blue sky tower”-ын “Vegas “ клубт “Bold unplugged night” нэртэй амьд сонирхол татам тоглолтоороо залуусыг доргиох гэнэ. Тоглолтын тасалбар 30 мянган төгрөг. Тус тоглолтод манай шилдэг хөгжимчид болон "Камертон 2” шоуны ялагч залуус оролцох болжээ.
Д.Болдын шинэ цомогт дуучин Хулантай хамтран дуулсан "Би дурламаар байна" нэртэй дуу багтжээ. Энэ дууны клипний зураг авалт аль хэдийн эхэлсэн, удахгүй үзэгчидэд хүрэх юм байна.