
“Маск” продакшн энэ сарын 07-нд долоон жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн “Маск” продакшны уран бүтээлчид намар цагийн анхны тоглолт “Их хотын жиргээ” инээдмийн шоу тоглолтоороо үзэгчдийнхээ сонорыг мялаах гэж байна. Уг шоу тоглолт өнөөдрөөс Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд эхлэх юм. Твиттерээр хүмүүс юун тухай жиргэдгийг энэхүү тоглолтоос сонирхож болох аж.
24tsag.mn