
Мэргэжлийн урлагийн ууган байгуулага болох Улсын Драмын Эрдмийн Театр өөрийн орны өв уламжлал, ёс зан заншил, ахуйн соёлыг гадаад, дотоодын иргэддээ драмын урлагаар дамжуулан дэлхий нийтэд болон монголынхоо залуусдаа сурталчлан таниулах зорилготой. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор, найруулагч СТА Ч.Түвшин найруулан “Монгол эмэгтэйн хуримлах ёс” нэртэй нэг цагийн театрчилсан хөтөлбөрт тоглолтыг бэлтгэн өчигдрөөс 31-нийг хүртэл баасан, бямба, ням гаригуудад өдөр бүр 16.00 цагт тоглохоор болсон билээ. Энэхүү тоглолт англи хэл дээр орчууллагатай явагдах бөгөөд, Монгол ардын ёс заншлыг жүжигчилсэн хэлбэрээр хүргэхийн сацуу монгол ардын бүжиг, уртын дуу ,морин хуур, зэрэг үзүүлбэрүүд орсон болно.
24tsag.mn