
Оймсны өнгө: Оймсны өнгө зангианы өнгөтэй тохирох ёстой гэдэг байсан бол одоо үед гутал өмдний өнгөтэй өнгө дагуу байх ёстой гэж үздэг болсон. Оймс нь суух үед хөлний шилбэ харагдахгүйгээр хангалттай урт хэмжээтэй, өмдний өнгөнөөс нэг өнгө цайвар эсвэл бараан байх ёстой.
Гутал: Ямар нэгэн онцгой гоёл чимэглэлтэй гутал спорт загварын хувцсанд илүү зохино. Костьюм хичнээн гоёлын байх тусам гутлын ул төчнөөн нимгэн байх ёстой. Ер нь үдээстэй гутал илүү тохиромжтой.
Зангиа: Зангидсан үедээ өмдний тэлээнээс бага зэрэг дор байх ёстой.
Тэлээ: Гутлын өнгөтэй зохицох ёстой бөгөөд болж өгвөл гялтганасан өнгөтэйг бүү сонгоорой.
Цамц: Цамцны бараг бүх хэсэг харагдахгүй учир хамгийн гол хэсэг нь зах, манжетка байдаг. Зөв сонгож авсан цамцны манжетка нь пиджакны ханцуйн дороос дөнгөж цухуйсан байдалтай байх ба цамцны захны дээгүүр хүзүү нэг хуруу орчим цухуйсан байна. Тод өнгийн олон төрлийн хээтэй цамц ямар нэг зангиатай өнгө хорших нь ховор байдаг. Ийм цамцанд зангиа зүүхгүй байсан нь дээр. Зангиа ямагт цамцнаас бараан байх ёстой. Зангианы хээ том биш байвал зүгээр. Зангианы зангидалт нь таны биеийн хэмжээнд тохирсон байх ёстой.