Өвөрхангай аймгийн Хайрхандулаан Тарагт сумын дунд орших цайны газрын орчим олныг хирдхийлгэсэн аймшигт хэрэг энэ сарын 19-нд гарсан. Хэргийг сануулбал, үе тэнгийн дөрвөн найз тарваганд явсан бөгөөд хээр гарч архи ууж, улмаар хоорондоо маргалдаж Х нь авч явсан буугаараа найз нараа буудаж, хоёрынх нь амийг хөнөөж, нэгийг нь хөнгөн шархдуулсан. Гэмт этгээд энэ хэргийг үйлдчихээд өөрийнхөө амийг егүүтгэсэн юм. Ямартаа ч Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарган энэ хэргийг шалгаж байгаа. Тэгвэл хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлийн ажилтан, Цагдаагийн ахмад Н.Төгсбаяраас тодруулахад, “Хэргийг энэ долоо хоногт прокурорт шилжүүлж, шалгуулна. Амьд үлдсэн гэрчээс мэдүүлэг авч байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/



















































