Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна. Нийслэлийн Удирдлагын зөвлөл өнөөдөр 08.00 цагт яаралтай хуралдаж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зам засварын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөний ачаалллыг хэрхэн бууруулах тухай хэлэлцэнэ.
Зураач Р.Тэмүүлэнгийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 15.00 цагаас ХААН банкны төв байран дахь “Улаан гэр” арт галерейд болох гэж байна.
Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
Зам хэсэгчлэн хааж засаж буйтай холбогдуулан өнөөдөр, маргааш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн түрээслэгчид Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр 13:30 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд болно. Үндэсний хорооны 2013 оны хагас жилийн тайлан, “түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс”-ийн боловсруулсан түлш худалдан авсан иргэдэд олгох татаасын хэмжээг тогтоох, Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн талаар хэлэлцэх аж.
Үндэсний мэдээллийн төвдхэвлэлийн хурал зарлалаа.



















































