
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүрмэнд өөрчлөлт орж нэг жинд хоёр бус нийтдээ есөн жүдоч илгээхээр болсон. Монголын жүдо бөхийн холбооноос шилдгүүд ихтэй эрэгтэйчүүдийн хөнгөн жиндээ гол анхаарлаа хандуулж 60 кг, 66 кг, 73кг-д тус бүр хоёр жүдоч сойхоор шийдвэрлэжээ.
Харин +100кг-д Б.Сугаржаргалыг багийн дэлхийн аваргын бүрэлдэхүүнд барилдуулах юм байна. Дэлхийн аваргад оролцох баг тамирчдын МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга удирдаж, дасгалжуулагчыг бүрэлдэхүүнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар багтжээ.
Эмэгтэй
48 кг-д ОУХМ М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
52кг-д ОУХМ А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
57 кг-д ОУХМ Д.Сумъяа
63 кг-д ОУХМ Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг
70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал
78 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа
Эрэгтэй
60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, Г.Болдбаатар
66кг-д ОУХМ С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
73 кг-д Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
81 кг-д ОУХМ О.Ууганбаяр
90 кг-д ОУХМ Х.Цогтгэрэл
-100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн
+100 кг-д ОУХМ Б.Сугаржаргал
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)