
Энэ сарын 15-ны өдөр ГССҮТ-д хулгай орж 11 сая төгрөг алдагджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн долдугаар хорооны ГССҮТ-ийн кассын өрөөнд цонхны төмрийг эвдэж орсон хэрэг гарсан байна. Хэргийн мөрөөр цагдаагийнхан очиход тус өрөөнд байрлах сейфнээс 11 сая төгрөгийг хулгайлсан байжээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/