
Архидан согтуурсаны улмаас хүний амь нас хохироосон хэрэг өнгөрсөн баасан гарагт нэг, бямба гарагт нэг бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, Эхний хэрэг Багануур дүүрэгт гарсан бол дараагийнх нь Баянгол дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт тус тус үйлдэгджээ. Эл хоёр хэргийн сэжигтнүүд нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүйтэн мэсээр хүний амь насанд хүрчээ.
Д.Ундрах /24tsag.mn/