Баян-Өлгий аймгийн Өлгий сум Ховд голд 23 настай эрэгтэй хүн живж нас барсан байна. Мөн Төв аймгийн Эрдэнэсант сумын ойролцоо 35 настай залуу мотоциклтой явж байгаад онхолдож нас баржээ. Орон нутагт гол мөрний төвшин ихсэж байгаагаас хүмүүс живж нас барах тохиолдол буурахгүй байна. Түүнчлэн "хужаа" мотоцикл орон нутгийн замд тохирохгүй гэж сэрэмжлүүлсээр байтал мотоциклтэй явж байгаад онхолдож нас барах тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас дахин анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































