
Өнгөрсөн баасан гарагт мэс хэрэглэж, бусдын амь насанд халдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ хэрэг Баянгол дүүргийн 17-р хороонд гарчээ. Хэргийг тодруулбал, 35 дугаар байрны гадаа Төв аймгийн харьяат Э нь согтуурсан үедээ, уг байрны орцны жижүүр Н-н зүүн гуя, зүүн мөр, нуруунд нь хүйтэн мэсээр гэмтээж амь насыг нь хохироосон байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)