
Нийслэлийн хэмжээнд өчигдөр 35 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгджээ. Үүнээс хулгай 3, зам тээврийн осол 9, танхайн хэрэг 11 гарсан байна. Мөн Сэлэнгэ аймгмийн Баянгол сумын нутаг дэвсгэрт М нэртэй хоёр настай эрэгтэй хүүхэд усанд осолдож нас баржээ. М-ыг Хараа голын гүүрний орчим осолдсон байхыг олсон байна.
Сүүлийн өдрүүдэд бороо их орсноос гол, мөрний усны хэмжээ нэмэгдэж байгаа тул бага насны хүүхэдээ тавих анхаарлаа сайжруулахыг албаныхан анхааруулж байгаа юм.